
МИАТ-ийн захирлын зөвлөл хуралдаж, Коммер эрхэлсэн дэд захирал Ш.Гантулгыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Шалтгаан нь МАН-ын нарийн бичиг Ц.Бат-Энхэд байгууллагын болон холбогдох дүрэм зөрчин, бизнес ангиллын суудал гаргаж өгсөн аж. Мөн Япон улс дахь МИАТ-ийн төлөөлөгчдөд хууль бус үүрэг даалгавар өгсөн гэх үндэслэлээр улсын УОК-ын үүргийн дагуу ажлаас нь чөлөөлсөн байна.
Бидэнд ирсэн эх сурвалжийн мэдээллээр Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгийг хаасан үед БНСУ-аас Япон улс руу нислэг хийн, дамжиж ирсэн 30 гаруй зорчигчийг онгоцны хойд талын суудалд суулгасан ч МАН-ын нарийн бичиг Ц.Бат-Энх албан тушаалаа урвуулан ашиглаж, тухайн үед МИАТ-ийн Коммер эрхэлсэн дэд захирал Ш.Гантулга руу холбогдож, бизнес ангиллыг суудал гаргуулсан аж.