Тэмээний бөхнөөс хорт хавдар,чихрийн шижинг эмчлэх эм, бэлдмэл гаргаж эхэлжээ

16/01/2020 324

Тэмээний бөхнөөс хорт хавдрыг эмчлэх эм, бэлдмэл гаргаж эхэлжээ. Монгол, Хятадын эрдэмтэд 2005 оноос тэмээний хамтын  судалгааны ажлыг эхлүүлжээ

 Энэ хугацаанд ингэний сүү, хоормог, ноос ноолуур, генийн судалгааг хийж, хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлээд байна. Тухайлбал, Хятадад тэмээний бөхнөөс олон төрлийн өвчнийг эмчлэх боломжтой эм, бэлдмэл болон гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлжээ.

Тэмээ говь цөлийн бүсэд зохицон амьдрахаас гадна олон хоног ус уудаггүй. Сүүнээс нь дээж авч шинжлэхэд тэмээний уураг нь бусад амьтныхаас өөр байсан талаар судалгааны багийнхан хэллээ. Уураг нь өөр өөрийн хариуцсан гентэй байдаг. Эдгээр генүүдийг ялган авснаар хорт хавдар, чихрийн шижин өвчнийг эмчлэх боломжтой гэж Өвөрмонголын өөртөө засах орны Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор н.Журамт хэллээ.

Хятадын зах зээлд ингэний сүү, хоормог зэрэг бүтээгдэхүүний борлуулалт эрс нэмэгдсэн учир тэмээний тоо толгойг өсгөх бодлого баримталж эхэлжээ.

Холбоотой мэдээ

Эхнэр хүүхдүүдээ шатаахыг завджээ | DAAM.MN

Энэ сарын 22-ны өдөр Хэнтий аймагт эхнэр , хоёр хүүхдээ шатахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал:

22/10/2021

В.Путин: Байден Афганистанаас цэргээ гаргаж зөв алхам хийсэн | DAAM.MN

СОЧИ. /TASS/. Америкийн удирдагч Жо Байдены Афганистанаас цэргээ гаргах шийдвэр зөв шийдвэр байсан г

22/10/2021

Б.Энхбаяр: УБЕГ-ын судалгаагаар УИХ-ын гишүүд нийтдээ 300 гаруй ТББ-д ажилладаг | DAAM.MN

УИХ-ын чуулганы хуралдаанаар Х.Булгантуяа, Т.Доржханд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэ

22/10/2021