ГАЛТ ТЭРЭГ, АВТОБУСААР ХИЛ НЭВТЭРСЭН ИРГЭДИЙГ ТУСГААРЛАЖЭЭ| ДААМ.МН

02/03/2020 277

Энэ сарын нэгэнд буюу өчигдөр 23:15 цагт БНСУ-аас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор тусгай чиглэлийн автобусаар орж ирсэн Монгол Улсын 13 иргэн, тээвэрлэсэн 1 жолооч, 1 эмчийн эрүүл мэндийн байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, тандалт хийжээ. Эдгээр иргэдийн биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн судалгаа авч, хоёр иргэнийг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 12 иргэнийг Сүхбаатар сумд ажиглалтад түр тусгаарласан байна. 

Мөн тухайн өдрийн 22:25 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр Сүхбаатар боомтоор орж ирсэн зорчигчдод хяналт тандалт хийж, хоолой өвдсөн, ханиалгасан болон Вьетнам Улсад нэг сар зорчсон гэх өгүүлэмжтэй гурван монгол иргэнийг Сүхбаатар сумд ажиглалтад түр тусгаарлажээ.

Холбоотой мэдээ

Завхан аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хоригложээ | DAAM.MN

Завхан аймгийн Засаг дарга захирамж гаргаж тус аймгийн нутаг дэвсгэрт таван сарын хугацаанд мотоцикл

24/11/2021

Эрдэмтдийн зөвлөлөөс нэмэлт тун зайлшгүй шаардлагатайг зөвлөж байна | DAAM.MN

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн

23/11/2021

ДЭМБ-аас эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулав | DAAM.MN

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж

23/11/2021