МАРТЫН 8, ЦЭРГИЙН БАЯР, НАУРЫЗЫН БАЯРААР НИЙТИЙГ ХАМАРСАН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО| ДААМ.МН

02/03/2020 365

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан  өчигдөр буюу гуравдугаар сарын 01-ны өдөр болж улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагт нээхээр боллоо. 

Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрөөс гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд түр зогсоов.

БНСУ, Япон Улс, БНИтали улс,  Лалын БН Иран Улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо зорчиж буй Монгол Улсын иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрөөс гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал зөвхөн агаарын замын “Буянт-Ухаа”, авто замын “Алтанбулаг-Хиагт” төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтрүүлэхээр болов.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Холбоотой мэдээ

АНУ-ын гимнастикийн тамирчин Байлз олимпын тэмцээнийг орхилоо | DAAM.MN

Олимпын дөрвөн алтан медальтай АНУ-ын гимнастикч Саймон Байлз өчигдөр орой багийн аварга ш

28/07/2021

Өнөөдөр манай улсын таван тамирчин өрсөлдөнө | DAAM.MN

Өнөөдөр буюу долоодугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөх юм б

28/07/2021

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд | DAAM.MN

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 18 цэгт 28 багийн 184 эмч, ажилтан ажиллаж, 8740 иргэн

28/07/2021