Барилгын явцад гарсан хөрсний усыг “Туул” гол руу хийж байжээ

02/03/2020 245

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Мишээл Экспо”-гийн баруун талд барилгын ажил гүйцэтгэж байсан компани барилгын явцад гарсан хөрсний усыг хоолой ашиглан “Туул” голын хөвөө рүү хийж байжээ.

Тус хөрсний уснаас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хоёр төрлийн дээж авч, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний Аюулгүй байдлын лавлагаа лабораторид хими, нян судлалын шинжилгээнд хамруулахад их зэргийн бохирдолтой гарсан аж.

Шинжилгээний дүнгээр Байгаль орчны сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 143/А/352 тоот тушаалаар Их зэргийн бохирдолтой ангилалд хамаарч байсан бохирдолтой усыг “Туул” голын хөвөө рүү хийж байсанд зөрчлийг таслан зогсоож, Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулан, албан даалгавар хүргүүлжээ.

Холбоотой мэдээ

СБД-ийн 10 га газарт Үндэсний урлагийн их театрын барилгыг барина | DAAM.MN

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үнд

27/07/2021

Долдугаар сарын 28-нд манай улсын таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө | DAAM.MN

Маргааш буюу долоодугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрс

27/07/2021

Энэ сарын 25-наас Хятадад “Covid-19”-ийн халдвар дахин бүртгэгдэж эхэллээ | DAAM.MN

Хятад улсад энэ долдугаар сарын 25-ны өдөр “Covid-19”-ийн 76 тохиолдлыг бүрт

27/07/2021