Агаарын дүүжин тээврийн бэлтгэлд 200 метр тутам өрөмдлөг хийж, хөрсний судалгаа хийнэ

02/03/2020 687

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Нийслэлийн нийтийн тээвэрт агаарын дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийн судалгаа, бэлтгэл ажил хариуцсан ажлын хэсгийн хурал боллоо. Хуралд НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав, мэргэжилтэн Б.Золзаяа, Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Х.Молор-Эрдэнэ, Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга М.Мөнхбаяр болон бусад холбогдох албаныхан оролцлоо.  

Хурлын үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Төслийн зээлийн хэлэлцээр ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар орно. Хуралдаанаар дэмжигдэхээр Сангийн сайд болон БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд нар Зээлийн хэлэлцээрийг үзэглэнэ. Үүний дараагаар төлөвлөгөө ёсоор инженерингийн ажлыг Пома групп эхлүүлнэ. Удахгүй төслийн бэлтгэл ажлыг хангах явцад газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэнэ” гэлээ.

Мөн газрын гэрчилгээ баталгаажуулалт хийгдэх зэрэг ажлуудын нарийвчилсан хугацааг тодорхой болгох, Пома группийн инженер, техникийн ажилтнууд хэзээ ирэх, хэзээнээс нарийвчилсан судалгааны ажлыг хийх талаар графикийн дагуу мэдээллийг тухай бүрт нь өгч байхыг албаныханд даалгалаа. 

Агаарын дүүжин тээврийн бэлтгэл ажлын трассын дагуу геологийн судалгаа хийгдэх ба ажлын зургийг батлуулах, 200 метр тутамд өрөмдлөг хийж, хөрсний судалгаа хийх талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

Х.Бээжин: Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс жагсаал зохион байгуулбал ташууртай очно | DAAM.MN

Гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан  Х.Бээжин өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хий

16/05/2022

Г.Занданшатар: Тэрбум мод нэг модноос эхэлнэ | DAAM.MN

Манай улс 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг

16/05/2022

БНАСАУ-д коронавируст халдвар бүртгэгдсэн талаар Пхеньян мэдээллээ | DAAM.MN

БНАСАУ-д COVID-19 коронавирусний халдварын анхны тохиолдол илэрсэн талаар Пхеньян мэдэгдлээ. Албаны

16/05/2022