УОК 1000 лам нэгдэж 10 сая төгрөг, 500 ширхэг хамгаалалтын бээлий хандивлажээ| ДААМ.МН

03/03/2020 446

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс иргэд болон аж ахуйн нэгжүүдийн халуун сэтгэлийн хандив илгээсээр байна.

Халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй алба хаагчдад зориулж:

  • “Магнай трейд” ХХК-аас 10 сая төгрөгийн шатахууны талон,
  • Баянзүрх дүүргийн Хо-Ши-Мин-ий нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургуулийн багш, ажилчид нэг сарын унааны мөнгө болох 2 сая төгрөг
  • Жи Мобайл” компанийн хамт олноос 10 сая төгрөг,
  • Улаанбаатар хот дахь Увс аймгийн Малчин сумын нутгийн зөвлөлөөс 300 хонь
  • “Монгол лам нарын бүлгэм групп”-ээс өрнүүлсэн “Асралын аян”-д 1000 лам нэгдэж нийт 10 сая төгрөг, 500 ширхэг хамгаалалтын бээлийг тус тус Улсын онцгой комисст гардууллаа.

Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Ажилтан, алба хаагчдынхаа дунд сайн санааны санал, санаачилга өрнүүлж, хандив, туслалцаа үзүүлэн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлсэн та бүхнээрээ талархаж байна. Бид та бүхний энэхүү сэтгэлийн хандивыг эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад тэгш, хуваарьтай хүргэж, ариутгал, халдваргүйжүүлэлт, хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлд зарцуулах болно. Сэтгэлийн хандив илгээсэн та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон нийт ард иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье ” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Авлига авчихаад “өвчин эргүүлсэн” Ш.Оргилыг МАН-аас хөөх үү ? ЕРӨНХИЙ САЙД АА ! | DAAM.MN

Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргил эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр албан тушаа

09/12/2021

“Ууртай” сайд Н.Уртнасан БОАЖЯ-ыг “шударга бусын хонгил” руу чирж байна | DAAM.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй танхимаас хамгийн их хэл ам таталж, хэвлэлээр цоллуулж буй

09/12/2021

Авлига авсан этгээдийг бүх насаар нь нийтийн албанд томилохгүй байх хууль боловсруулжээ | DAAM.MN

Нийгмийн хөгжлийг хамийн ихээр хойш татаж байгаа гэмт хэрэг нь авлига, албан тушаалын хэрэг гэж тооц

09/12/2021