• 2020-03-28
  • 2775.43 USD

Тавгийн идээ буулгалаа гэж хадам ээжийнхээ хөлийг сүхджээ| ДААМ.МН

03/03/2020 1491 0

Энэ жилийн цагаан сараар гэмт хэрэг харьцангуй бага гарсан тухай цагдаагийн байгууллагын мэдээлэлд дурдаж байсан. Гэвч, өнгөрөгч сарын 29-нд буюу шинийн дөрвөнд иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хадам ээжийнхээ хөлийг сүхээр цохиж, гэмтэл учруулсан хэрэг гарчээ. Хэрэг үйлдсэн этгээд тухайн өдөр ажил тарсны дараа ганцаараа архи ууж, гэртээ согтуу харьсан байна. Тэрбээр гэртээ ирэхэд эхнэр болон хадам ээж нь сар шинийн тавгийн идээгээ буулгасан байжээ. Үүнээс хэрүүл маргаан эхэлсэн гэж мэдүүлсэн гэнэ. Мөн архи ууснаар биеэ хянах чадвараа бүрэн алдсан учир цаашид ямар үйлдэл хийснээ санахгүй байгаа бөгөөд өглөө архи гарах үед хэрэг үйлдсэнээ эхнэрээсээ сонссон гэж мэдүүлжээ.

Ёс бус үйлдлийн хохирогч болсон хадам эх нь одоогоор Ховд аймагт хэвтэн эмчлүүлж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн.

Ховд аймаг дахь Цагдаагийн газарт энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 19 гомдол мэдээлэл хүлээн аваад байгаа бөгөөд үүний 16 нь согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэлтэй үйлдэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон найм, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, хэрүүл маргаан үүсгэсэн зургаа, олон нийтийн газар биеэ зүй бус авч явсан хоёр хэрэг зөрчил илэрсэн аж. Иргэдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс татгалзаж, хэрэг, зөрчил гаргахгүй байх, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг Ховд аймаг дахь Цагдаагийн газраас уриаллаа.

Холбоотой мэдээ

ЭМЯ: Коронавирусийн халдварын 12 дахь тохиолдол бүртгэгдлээ |ДААМ.МН

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварын шинжи

28/03/2020

Хувиараа даатгуулагчид 6 сар НДШ төлөхгүй | ДААМ.МН

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар аж ахуй нэгж, даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг

27/03/2020

ААН, компаниудын НДШ-ийг 4 дүгээр сарын 1-ээс 10 дугаар сарын 1 хүртэл тэглэхээр боллоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Улс орны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа жлынхаа хүрээнд мэдээлэ

27/03/2020