
Эх газрын Хятадад лхагва гарагт /2020.03.04/ “COVID-19” халдварын 139 шинэ тохиолдол бүртгэгдэж, 31 хүн нас баржээ.
Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, лхагва гаргийн оройны байдлаар “COVID-19” халдвар авсан хүний тоо 80409 хүрч, 3012 хүн нас барж, 52045 хүн эдгэрсэн байна.
Өчигдөр нас барсан хүмүүс бүгд Хубэй мужид бүртгэгдэж, шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 135 нь тус мужид илэрчээ.