Алдарт эхийн одонтой ээжүүд 45 сая төгрөгийн өртөг бүхий бараа материалыг УОК-Т гардуулан өглөө

05/03/2020 721

Дэлхий дахинд дэгдээд байгаа шинэ коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэрийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн “Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо” ТББ-аас 45 сая төгрөгийн өртөг бүхий бараа материалыг  өнөөдөр Улсын онцгой комисст гардуулан өглөө.

Тус холбоо нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр  “Алдарт эхийн одонт 1000 ээж”-ийн чуулга уулзалтыг зохион байгуулдаг.  Харин энэ жил аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх галын голомтод ажиллаж байгаа 1000 төрийн алба хаагчдад сэтгэлийн дэм болгож, баярлуулахаар ээжүүд энэхүү аянд нэгдэж байгаагаа энэ үеэр онцолсон юм.

Мөн эрсдэлд нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, сэтгэлийн дэм, урам хайрлаж, хандив тусламж үзүүлэхийг бүх шатны боловсролын байгууллагуудыг уриалан, “Монгол Улсын анхны цахим сургууль”-Улсын тэргүүний 84 дүгээр сургуулийн 235 багш, ажилчид нэг өдрийн цалин болох 7,7 сая төгрөгийн хандивыг хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

С.Бат-Эрдэнэ: 29 дүгээр сургуулийн Н.Оюунсувд захирал авлигын хэрэгт холбогдсон ч яагаад буцаад ирснийг мэдэхгүй | DAAM.MN

Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн 29-р тусгай сургуулийн захирал ажилчдаа хууль бусаар халж байгаа тала

18/05/2022

Зам тээврийн ноцтой осол гарч хоёр иргэн газар нээрээ нас баржээ | DAAM.MN

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ноцтой зам тээврийн осол гарлаа. Тодруулж хэлбэл, тус дүүргийн 23-р

18/05/2022

Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг хүсэж байна | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, төмс, хүнсний ногоо тар

18/05/2022