Ирэх долоо хоногт нөөцийн мах худалдаанд гарна

05/03/2020 358

Засгийн газрын шийдвэрээр нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 20 мянган тонн мах бэлтгэн нөөцлөхөөр болсон билээ.

Өнөөдрийн байдлаар арилжааны банк, өөрийн хөрөнгө, бодлогын гэрээ, хөдөө аж ахуйн бирж зэрэг дөрвөн эх үүсвэрээр 15 аж ахуйн нэгж нийт 13 мянган тонн махыг бэлтгэн нөөцөлснийг ирэх долоо хоногоос худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Нөөцийн махны борлуулалт өмнөх онуудад зөвхөн томоохон худалдааны төвүүд, цөөн дэлгүүрүүдээр хэрэглэгчдэд хүрдэг байсан бол энэ жилээс агентийн гэрээгээр нийт 279 жижиглэн худалдааны төвөөр борлуулахаар болсон байна.

Ингэхдээ хороо бүрт 1-3 хүнсний дэлгүүр байхаар тооцож, НӨАТ, ПОС терминалийн төхөөрөмж ашиглалт, Бар кодын асуудлыг шийдвэрлэжээ. Ингэснээр зорилтот бүлгийн иргэд нөөцийн махыг хүндрэл бэрхшээлгүйгээр хямд үнээр дэргэдээсээ авах боломж бүрдэж байна.

Нөөцийн мах: 

  • Үхрийн мах- 7,700 төгрөг
  • Хонины мах- 6,700 төгрөг
  • Ямааны мах- 6,200 төгрөгөөр тус тус худалдаалагдана.

Түүнчлэн ажлыг хэсгээс томоохон зах, худалдааны төвүүд нь нийгмийн хариуцлагын хүрээнд шаардлагатай тохиолдолд махны үнийг тогтвортой байлгах үүднээс махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, лангуу түрээслэгчдийн түрээсийн төлбөрийг хөнгөлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллахыг санал болгосон аж.

Энэхүү саналыг Хүчит шонхор худалдааны төв бүрэн дэмжиж, лангуу түрээслэгчдийн түрээсийн төлбөрийг 50-100 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба​наас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ | DAAM.MN

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 оны

26/10/2021

Дөрвөн аймагт хээрийн түймэр гарчээ | DAAM.MN

Өчигдөр буюу аравдугаар сарын 25-нд дөрвөн аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр гарчээ.  Тодруулб

26/10/2021

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021