
БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг теле хичээл зааж байгаа багш нартай уулзаж санал сонслоо. Тэрээр энэ үеэр Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдаас энэ жил улсын болон анги дэвших шалгалт авахгүй гэдгийг хэллээ. Хорио тавигдаж хичээл эхлэхээр сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ үзэх болон теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар үргэлжлэх бөгөөд хаврын хичээл тарах хугацааг мөн л сунгахгүй гэдгийг хэллээ. Мөн теле хичээлээр заасан мэдлэгээ хүүхдүүд хэрхэн бататгах, нөхөж үзэх боломжгүй, алслагдсан бүсэд байгаа айл өрхийн хүүхдүүд хичээлээ хэрхэн үзэх зэрэгт өөрийн саналыг тусгаж мэргэжилтнүүдээс тайлбар авлаа.
Ирэх долоо хоногоос эхлэн сурагчдын теле хичээлийн шинэ хуваарь телевизүүдээр цацагдах бөгөөд теле хичээл амжилттай үргэлжилж байгааг салбарын сайд багш нартай санал солилцох үеэр хэллээ.