
ДЭМБ-аас коронавирусын тархалтын үед аль болох бэлэн мөнгөөр тооцоо хийхээс татгалзахыг сануулж байна.
Энэ талаар ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: “Бэлэн мөнгө нь тогтмол гараар өөр хэн нэгний гарт дамжигдаж, бүх л төрлийн вирус, нянг өөртөө наалдуулж явдаг” тийм учраас коронавирусийн тархалтын үед аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй байх, хэрэглэсэн ч гараа сайтар угаах, нүүрэндээ хүрэхээс татгалзаж, аль болох бэлэн бус төлбөр тооцооны аргыг хэрэглэх хэрэгтэйг санууллаа.
Халдвар гарснаас хойш БНХАУ, БНСУ банкинд байсан мөнгөн тэмдэгтүүдийг халдваргүйжүүлж эхэлсэн ч гадаад урсгалд нийлүүлдэг мөнгөн тэмдэгтийг ариутгаж чадаагүй байна.