
УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн үүсгэн байгуулсан “Бишрэлт” группын харъяа Бишрэлт ХХК нь Чингэлтэй дүүргийн 4-р хороо Бишрэлт зочид буудал бүхий “The Embassy” ресторанд хулгана явж байгаа тухай мэдээллийг НМХГ-т өчигдөр /2020.03.06/ мэдээлжээ. Үйлчлүүлэгч баримтжуулан дүрс бичлэг хийсэн тухайгаа мэргэжлийн хяналтын байцаагчид утсаар мэдээлсэн ч тус бичлэгээ явуул хэмээн шаардсан байна.
Тус ресторан, зочид буудал нь “Тансаг орчинд тансаг мөчийг манайхаас” уриатай 1993 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд олон улсын үйлчилгээний соёл, стандартыг үйл ажиллагаандаа бүтээлчээр нэвтрүүлдэг үйлчлүүлэгчдийн зорин ирэх дуртай хүсэмжит газар болох эрхэм зорилготой тухайгаа сурталчилгаанд байршуулжээ. Томоохон хурал цуглаан тасралтгүй явагддаг тус газарт ийнхүү хулгана явж байгаа нь хүнсний тухай хуульд тусгагдсан ресторан хүнсний дэлгүүрүүдийн дагуу хоол хүнс, хангамжийн бараа, бүтээгдэхүүнийг байнга шалгаж, хортон шавьжийн шинж тэмдгийг шалгахын тулд устгах үүргээ умартсаныг харуулж байна.