“ДАШВААНЖИЛ” ХХК-ИЙН ХАМТ ОЛОН “COVID-19” ТАРХАЛТЫН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАМЫН ҮҮД БООМТЫН ОНЦГОЙ КОМИССТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ | ДААМ.МН

06/03/2020 1656

Шинэ төрлийн коронавирусын эсрэг дэлхий нийтээрээ онцгой нөхцөл байдал зарлаад байгаа энэ цаг үед Монголчууд аюулт өвчнийг эх орондоо дэгдээхгүй байхыг хичээж байна.

Тухайлбал хувь хүн, албан байгууллагууд улсдаа хувь нэмэр оруулан хандив тусламж өгч эхэлсэн. Үүнийг түүчээлэн Н.Баатаржав захиралтай шингэрүүлсэн хийн түлшний анхдагч, үндэсний үйлдвэрлэгч “Дашваанжил” ХХК-ийн хамт олон улсдаа дэмжлэг үзүүлэхээ мартсангүй.

Тэд хамгийн эрсдэлтэй бүс болох Замын Үүд сумын Онцгой Комисст 800.000 төгрөгийн авто газ , мөн тусгаарлагдсан иргэдийн хэрэглээний ахуйн газ , иргэдийн тав тухыг хангах үүднээс өрөө тасалгааны дулаан халаагуур, халдварын халуун цэгт ажиллаж буй Замын Үүд сумын Нэгдсэн Эмнэлгийн эмч, сувилагч ажилчид нарт зориулж дархлааг дэмжих бүтээгдэхүүн зэргээр бодитой тусламж үзүүллээ.

Үүнд Замын Үүд Сумын Онцгой Комисс “Дашваанжил” ХХК хамт олонд цаг үеэ олсон бодитой дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэн ажлын амжилт хүслээ.


Холбоотой мэдээ

Зорилтот бүлгийн өрхүүдэд 485 тонн сайжруулсан түлшийг олгожээ | DAAM.MN

  Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд “Таван толгой түлш” ХХК онцгой горим

28/11/2020

Викингүүд буюу тэнгисийг эрхшээсэн дайчдын түүх | DAAM.MN

Нарны чулуу хэмээх нэгэн төрлийн болрыг ашиглан одод үл харагдах үүлтэй тэнгэрт ч үл ажрах чиг

27/11/2020

ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛЬ БА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭЛСЭН ОНЦЛОХ 13 ЭШЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА | DAAM.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр (2020.11.27) УИХ-ын чуулганы цахим хуралдаанд

27/11/2020