
Та бүхэнд Үндэсний статистикийн хорооноос гаргасан эмэгтэйчүүдтэй холбоотой сонирхолтой статистик мэдээлэл хүргэе.
- 2019 оны байдлаар Монгол Улсад оршин суугаа хүн амын 1,618.2 мянга нь эмэгтэйчүүд байна.
- 1.6 сая эмэгтэйн 4.3 хувь нь өрх толгойлсон бөгөөд 54 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог.
- Монгол эмэгтэй хүн дунджаар 26 насандаа гэрлэдэг бол таван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой.
- Эмэгтэйчүүд сард дунджаар 1,040.2 мянган төгрөгийн цалин авдаг.
- Улсдаа үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын 36.7 хувь нь эмэгтэй захиралтай.
- Нийт эмэгтэйчүүдийн 69 хувь нь хотод 31 хувь нь хөдөө амьдарч байна.