ШШГЕГ-ын албаны дарга Х.Ариунболдыг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ

06/03/2020 290

Нийслэлийн прокурорын газраас Х.Ариунболдыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцлээ.

Шүүхээс прокурорын яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал нь үндэслэлтэй, дээрх үндэслэл нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзжээ.

Улмаар яллагдагч Х.Ариунболдод 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна гэж Шүүхээс мэдээллээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2020.03.03-ны өдрийн 21:45 цагт Хүрлээгийн Ариунболдыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай тогтоолыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.03.04-ний өдөр хүлээн авч 48 цаг баривчлах зөвшөөрөл олгожээ. 

Баривчлах хугацааг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 21 цаг 45 минутаас хэтэрч болохгүйг дурдсан байжээ.

Харин өнөөдөр шүүхээс цагдан хориог сунгах шийдвэр гаргасан нь энэ юм.

ШШГЕГ-ын албаны дарга Х.Ариунболд нь авлигын гэх хэрэгт холбогджээ.

Холбоотой мэдээ

Х.Бээжин: Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс жагсаал зохион байгуулбал ташууртай очно | DAAM.MN

Гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан  Х.Бээжин өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хий

16/05/2022

Г.Занданшатар: Тэрбум мод нэг модноос эхэлнэ | DAAM.MN

Манай улс 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг

16/05/2022

БНАСАУ-д коронавируст халдвар бүртгэгдсэн талаар Пхеньян мэдээллээ | DAAM.MN

БНАСАУ-д COVID-19 коронавирусний халдварын анхны тохиолдол илэрсэн талаар Пхеньян мэдэгдлээ. Албаны

16/05/2022