Хонконгт “COVID-19” халдвар авсан өвчтөний нохойноос халдвар илэрчээ | ДААМ.МН

06/03/2020 272

Хонконгт “COVID-19” халдвар авсан өвчтөний нохойноос халдвар илэрчээ. Энэ нь тус халдвар хүнээс амьтанд халдварласан гэх анхны тохиолдол болж буйг Хонконгийн Хөдөө аж ахуй, загас агнуур болон байгаль орчныг хамгаалах газраас мэдээлсэн байна.

Тодруубал, “Pomeranian” үүлдрийн 17 настай нохойн хамар, амнаас авсан сорьцоос “COVID-19” халдварын шинжилгээ авахад “сул эерэг” хариу гарчээ. Үүний дараа цусны шинжилгээ авахад халдвар авсан нь тогтоогдсон байна.

Хөдөө аж ахуй, загас агнуур болон байгаль орчныг хамгаалах газрын төлөөлөгч Томас Сит “Гэрийн тэжээмэл амьтанд “COVID-19” халдвар илэрсэн анхны тохиолдол энэ байх магадлалтай. Мэргэжилтнүүд уг нохойг эзнээсээ халдвар авсан хэмээн таамаглаж байга юм. Энэ талаарх мэдээллүүдийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: scmp.com

Холбоотой мэдээ

УГТЭ хүүхдийн бүх төрлийн зүрх, судасны мэс заслыг ЭМД-аар үнэ төлбөргүйгээр хийж байна | DAAM.MN

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс за

26/10/2021

С.Энхболд: ЭМ-ийн салбарын нийт ажилчдын цалинг 20 хувиар нэмэх боломжтой | DAAM.MN

Эрүүл мэндийн сайд С.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр " Салбарын ажилчдын цалин

26/10/2021

Шинээр 1231 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн энджээ | DAAM.MN

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 1231 хүнээс халдвар илэрсэн ба үүний 739 нь Ул

26/10/2021