ТУСГААРЛАГДСАН ИРГЭДЭД ЭРХ ГЭЖ БИЙ Н.ЭНХБОЛД САЙД АА |ДААМ.МН

09/03/2020 348

Дэлхий нийтийг түгшээж буй шинэ коронавирусийн халдвар 100 гаруй оронд тархаад байна. Иймд манай улс хөл хорио тогтоох хязгаарлалтын арга хэмжээг нэлээд эрт авч, тээгч орж ирэхээс сэрэмжилсэн хэвээр буй юм.

Одоогоор нийслэл орчимд 4-5 газар тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүний нэг нь БХЯ-ны харъяа Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг /Госпитал/. Улмаар иргэдийг ирсэн бүс нутгаар нь ангилж, нэг өрөөнд 4-5 хүн байршуулдаг.

Иргэдийг карентилж буй явцад тусгаарлагдсан иргэдийн хүссэнээр байхгүй. Өрөөг нь гаднаас түгждэг, өөрсдөөр нь цэвэрлэгээг нь хийлгэдэг, хөрчихсөн хоол өгдөг, уух ус асуудалтай, ахуйн хэрэглээний зүйлс ховор, усанд орох боломж хязгаарлагдмал зэрэг хүндрэлүүд үүсэж буй. Улмаар зарим нь хөл хорионоос гарахаар зүтгэх, эмнэлгийн ажилчдыг элдвээр хэлж доромжлох, ахуй байдлын ойр зуурын зүйлс нэхэж сүржигнэх асуудал ч гаргаж байгаа. Ийм байдал гаргасан нь ухамсаргүй үйлдлийн эзэд мэдээж буруутай.

Нөгөө талаар карентилагдаж буй хүмүүст ЭРХ гэж бий. Тодруулбал, иргэдийн карентилагдаж буй Цэргийн госпитал шүүмжлэл дагуулаад байна. Учир нь тус эмнэлгийн хана, тааз, цонх нь хөгцөрч мөөгөнцөртсөн. Ийм бохир стандарт бус орчинд иргэдийг байршуулан хорьж байгаа аж. Түүнээс гадна эмч, эмнэлгийн ажилчдынх нь хамгаалалтын хувцас, маск ирээгүй тул эмнэлгийхээ өрөөг цэвэрлэхгүй байгаа гэх.

Гэтэл улсаас коронавирусийн үед яаралтай арга хэмжээ авах, яаралтай иргэдийг тусгаарлах гэж гаргасан ГОЛ ЭМНЭЛЭГИЙН нөхцөл байдал нэг иймэрхүү. БХЯ-нд харъяалагддаг тус эмнэлгийг сайд нь нэг шагайгаасай.

Холбоотой мэдээ

Н.Содбилэг хүү шатрын сонирхогчдын ДАШТ-нээс мөнгөн медаль хүртжээ | DAAM.MN

Бүгд найрамдах Грек улсын Родес хотноо болсон шатрын сонирхогчдын ДАШТ-д өрсөлдсөн 12 настай Н.Содби

26/10/2021

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар МУГЖ С.Жавхланг “Рио Тинто”-гийн захиалгаар жагсаж байна гэв | DAAM.MN

МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан “Монголоо аваръя” нэртэй жагсаалыг төв талбай дээр зохион байгуул

26/10/2021

С.Энхболд: ЭМ-ийн салбарын нийт ажилчдын цалинг 20 хувиар нэмэх боломжтой | DAAM.MN

Эрүүл мэндийн сайд С.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр " Салбарын ажилчдын цалин

26/10/2021