Трамптай гар барьж мэндэлсэн дэмжигч нь Covid-19-ийн хавьтал байжээ| ДААМ.МН

09/03/2020 596

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай гар барьж мэндсэн Америкийн консератив холбоо (ACU)-ны тэргүүн Мэтт Шлапп  коронавирусийн халдвар авсан хүнтэй уулзаж байсан тухайгаа ярьсан гэдгийг “The Washington Post” сонин мэдээлжээ.

ACU-ийн тодруулснаар консерватив улс төрчдийн арга хэмжээд оролцсон нэг хүний коронавирусийн шинжилгээ эерэг гарсан байна. Энэ арга хэмжээнд Ерөнхийлөгч Трамп, дэд Ерөнхийлөгч Майкл Пенс нар оролцсон. Гэхдээ тэд халдвартай хүнтэй ойр байгаагүй гэдгийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм онцолсон. Гэтэл Трамптай гар барьж мэндсэн Мэтт Шлапп халдвартай хүний ойрын хавьтал болсон гэдгээ мэдэлгүйгээр хурлын сүүлийн өдөр Трамптай гар барьсан гэдгээ нууж хаалгүй хэлсэн явдал байдлыг нэлээд ээдрээтэй болголоо. Халдвар авсан хүн одоо Нью-Жерсид эмч нарын хяналтад ороод байгаа юм байна. Шлапп энэ талаар “Одоо бүгд тайвшраад юу болж байгааг анхааралтай ажиглаж, манай найз эдгэрнэ гэдэгт найдах хэрэгтэй” гэжээ.Мөн арга хэмжээний үеэр халдвар авсан хүнтэй ойртсон хүмүүсийг нэрлэсэн байна.

Хоёрдугаар саорын 26-29 өдрүүдэд Мэрилэнд мужид болсон энэ арга хэмжээнд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчөөс гадна Цагаан ордны өндөр албан тушаалт олон хүн оролцсон байна.

АНУ-д халдвар авсан хүний тоо амралтын өдрүүдэд бараг 200-аар нэмэгдсэн төдийгүй нас баралтын хувиар дэлхийд хоёрдугаарт орох болсон юм.

Холбоотой мэдээ

Японы гүнж Мако гэрлэлтээ албан ёсоор батлуулжээ | DAAM.MN

ТОКИО. /TASS/. Японы угсаа залгамжлах хунтайж Акишиногийн охин, гүнж Мако их сургуулийнхаа нэг ангий

26/10/2021

НҮБ: Афганистаны хүн ам өлсгөлөнд нэрвэгдэхийг анхааруулжээ | DAAM.MN

Хүн амын талаас илүү хувь нь ирэх саруудад өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэж буй Афганистанд хүмүүнлэ

26/10/2021

Архаг хууч өвчтэй 60-аас дээш насны иргэдийг гэрээсээ гарахыг хориглолоо | DAAM.MN

ОХУ-д коронавируст халдварын шинэ давлагаа эхэлсэнтэй холбоотойгоор нийслэл Москва хотод өнөөдрөөс х

25/10/2021