Ухань хотын 14 түр эмнэлгийн 11 нь хаагджээ | ДААМ.МН

09/03/2020 351

ЭЭЖИН. /RIA Novosti/. Коронавирусний халдвар авсан өвчтөнүүд эдгэрч гарсан учир Хятадын Хубэй мужийн Ухань хотод түр эмнэлгийн хувиар ашиглаж байсан 14 цэнгэлдэх хүрээлэн болон үзэсгэлэнгийн төвийн 11 нь хаагдлаа гэж тус улсын төв телевизээр мэдээлжээ.   “Халдвар тархсаны дараа Ухань хотын хэд хэдэн цэнгэлдэх хүрээлэн, үзэсгэлэнгийн төвийг түр зуурын эмнэлэг болгон өөрчилсөн. Өвчтөнүүд олноороо эдгэрч гарсантай зэрэгцэн тус хотын 14 түр эмнэлгийн 11 нь “амралтын горимд” шилжлээ”  гэж Хятадын төв телевизийн мэдээлэлд дурдсан байна.   Үлдсэн өвчтөнүүдийг коронавирусний халдвар авсан хүмүүсийг хүлээн авч буй нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд шилжүүлжээ.Сүүлийн үед Хятадад, тэр дундаа халдварын голомт болох Хубэй мужид коронавирусний тархалтын байдал сайжирч байгаа юм.Хамгийн сүүлийн албан ёсны мэдээллээр, Хубэй мужид сүүлийн 24 цагийн хугацаанд 36 шинэ тохиолдол /бүгд Ухань хотод/ илэрч, 1422 хүн /Уханьд 1163/ эмнэлгээс гарсан бол 21 хүн /Уханьд 18/ нас баржээ. Тус мужид халдвар дэгдсэнээс хойш  67 743 хүн халдвар авч, /Ухань хотод 49 948/, 43 433 өвчтөн эдгэрсэн бөгөөд 3007 хүн /Уханьд 2388/ нас барсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг 

Холбоотой мэдээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа | DAAM.MN

Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр Эрүүл мэндийн с

10/05/2022

Тавдугаар сарын шинжилгээний цэгүүдийн цагийн хуваарь | DAAM.MN

Нийслэл хот Улаанбаатарт ажиллаж буй шинжилгээний цэгүүдийн нэгдсэн мэдээллийг хүргэж байна. 2022 он

09/05/2022

С.Энхболд сайд “Айвико”, “Монос”, “Нахиа” үйлдвэрүүдэд ажиллаж байна | DAAM.MN

Өнөөдөр буюу 2022 оны 5 сарын 8 -нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд  эмийн АЙВИКО, МОНОС, НАХИА үйлдвэр

09/05/2022