Өмнөд Солонгост Монгол эмэгтэйг хөнөөсөн этгээдийг барьжээ | ДААМ.МН

09/03/2020 958

Өмнөд Солонгосы “Туна Илбу” сонинд Монгол эмэгтэйн амь насанд хүрсэн солонгос хүнийг баривчилсан тухай мэдээлэл гарсан байна. Хохирогч Б нь 56 настай Монгол Улсын иргэн бөгөөд Өмнөд Солонгост бизнес эрхэлдэг байж. Түүний зээ дүү нь олон хоног эгчтэйгээ холбоо барьж чадахгүй байсан тул Сөүл хотын Тундэмүн цагдаагийн газарт “Эгчтэйгээ холбогдож чадахгүй байна. Олж өгөхөд тусална уу” гэсэн хүсэлт гаргасны дагуу мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахад иргэн Б нас барсан байж. Б-ийн цогцсыг Гөнбук мужийн Гүми хотын будааны талбайд булсан байжээ. Энэ гэмт хэргийн сэжигтнээр БНСУ-ын иргэн, 59 настай А-г саатуулан шалгаад хэрэг үйлдсэн гэдгийг тогтоожээ.

А нь “Хэрэлдээд уурлахдаа хэргийг үйлдсэн” гэж мэдэгдсэн байна. Цагдаа нар хохирогч ба хэрэгтэн хоорондын SMS солилцоо, хяналтын камерын бичлэгээр А-г хэрэг үйлдсэн гэдгийг нотолжээ. А нь “Хамт хоолны газар ажиллуулъя гэхэд нь би татгалзсан. Гэтэл ойр ойрхон шалаад асуугаад байхаар нь уур хүрээд алсан” гэж мэдүүлжээ.

Өмнөд Солонгосын цагдаа нар “А нь нэгдүгээр сарын 29-нд Санжү хотын ойролцоох тосгонд машин дотроо Монгол Улсын иргэн Б -тэй муудалцсаны улмаас хоолойг нь хэрчиж амийг нь хохироосон. Мөн тэрээр Б-ийн цогцсыг тракторт ачин гэрээсээ 2.2 км-т байх Санжү хотын Жүндогдун хороонд байрлах тариалангийн талбайд булсан хэргийг үйлдсэн нь тогтоогдсон” гэж мэдэгдсэн байна.

Хохирогч ба хэрэгтэн нь хоёр жилийн өмнөөс нэгнээ танидаг болсон ч сүүлийн үед хөрөнгө оруулалт болон мөнгөний асуудлаас үүдэн маргалдах болсон нь яваандаа гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн гэж цагдаагийн газраас мэдээлжээ.

Эх сурвалж: http://www.newsis.com/

Холбоотой мэдээ

БОЯЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Jtb“ компанийн гүйцэтгэх захирал такаюки фүживаратай уулзлаа | DAAM.MN

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн Япон улсад хийж байгаа албан айлчлал тус у

17/05/2022

Угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангалаа | DAAM.MN

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аюулт үзэгдэл, ослын 3 дуудлага бүртгэгдс

17/05/2022

“Онцгойн төгөл”-д 4500 чацаргана тарьж, ургуулна | DAAM.MN

Онцгой байдлын байгууллагаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 хаврын тариалалтын өдрүү

17/05/2022