Ерөнхийлөгч Х.Баттулга тусгаарлалтаас гарч, ажилдаа орлоо | ДААМ.МН

10/03/2020 1023

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзалт хийгээд ирсэн билээ. Тэрээр өмнөд хөршид туслах зорилгоор 30 мянган хонь бэлэглэж байгаагаа дуулгаад ирсэн.

БНХАУ-аас ирсэн даруйдаа Ерөнхийлөгч тусгаарлагдсан. Мөн дагалдан явсан Гадаад Харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарыг ХУД-ийн нутаг дэвсгэр Жаргалантын аман дахь ОБЕГ-ын харьяа сувилалд тусгаарлад байсан юм.

Тэгвэл өнөөдрөөс Ерөнхийлөгч Х.Баттулгын тусгаарлалтын хугацаа дуусч, ажилдаа орсон байна.

Холбоотой мэдээ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 369.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭЛГЭЭТЭЙ 4.2 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛАВ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганба

07/12/2022

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НИЙЦЛИЙН МЕНЕЖМЕНТ, АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсдаа анхлан ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн то

07/12/2022