Д.Нямхүү: Энэ асуудалтай дэлхийн 104 гаруй орон тулсан, бид ч мөн туллаа |ДААМ.МН

10/03/2020 440

Өнөөдөр /2020.03.10/ Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдварын асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

“Дорноговь аймгийн Улаанбадрах суманд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Гадаадын буюу Франц улсаас халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол болж байна. Түүнтэй шууд тулж уулзсан Улаанбаатар хотод 43, Дорноговь аймагт 80, нийт 123 тохиолдлыг илрүүлсэн. Тэднийг яаралтай ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна.

Өнөөдөр та бүхэндээ таагүй мэдээ дуулгаж байна. Гэхдээ иргэд маань сандарч, тэвдэх хэрэггүй. Энэ асуудалтай дэлхийн 100 гаруй тулсан, бид ч мөн тулж байна. Маш тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллах болно, санаа зоволтгүй.

Өчигдөр буюу гуравдугаар сарын 9-ний өдөр ХӨСҮТ-д долоон хүнийг сэжигтэй тохиолдолд тооцон, тусгаарласан. Мөн ажиглалтад 18 хүнийг нэмж аваад байна” гэлээ.

Холбоотой мэдээ

“Милан-кортина-2026” олимпын эрх олгох үндсэн зарчмыг батлав | DAAM.MN

Өвлийн XXV олимпын наадам 2026 онд Италийн Милан, Кортина хотуудад болно. ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн х

12/09/2022

Сургалтад 30 орчим алба хаагч хамрагдаж байна | DAAM.MN

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж ба

12/09/2022

Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ | DAAM.MN

Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус сумаас

12/09/2022