Чингэлтэй дүүргийн зарим байрны гадна тохижилтын ажил бүрэн дуусчээ | DAAM.MN

10/09/2021 451

Чингэлтэй дүүрэгт энэ онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар цөөнгүй ажил хийхээр төлөвлөсөн. Үүний нэг болох Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжиж буй 900 ам метр талбай бүхий тохижилтын ажлыг хийж дуусгалаа. Тодруулбал, тус дүүргийн дөрөвдүгээр хорооны 35 дугаар байрны хойд талбай, зургадугаар хорооны 32, 47 дугаар байрны дундах талбайд тохижилт хийсэн юм.

Тус хороодын автомашины зогсоолын хүрэлцээг сайжруулах, орон сууцны дундах хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагын хүрээнд 35 дугаар байрны хойд талбайд хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэх төхөөрөмж, явган хүний зам, иргэд амарч суух сандал зэргийг хийж, мод тарив. Мөн 32, 47 дугаар байрны дунд явган хүний зам, авто зогсоолын талбайг тохижуулсан. Тохижилтын ажлыг “Буяннэмэх интер” ХХК дөрвөн сарын хугацаанд гүйцэтгэн, иргэдэд хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

 

Холбоотой мэдээ

Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарг

04/07/2022

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022