Уханьд АНУ-ын санхүүжилтээр коронавирус судалж байсан гэв | DAAM.MN

10/09/2021 927

АНУ-ын эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн эсрэг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу зарга үүсгэсний үр дүнд 900 гаруй бичиг баримт мэдээллийн “Intercept” агентлагийн гарт оржээ. Тэдгээрээс харахад, АНУ-ын эрүүл мэндийн үндэсний хүрээлэн “EcoHealth” хэмээн америк төрийн бус байгууллагад хэдэн сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон нь үнэн аж.

Тэд тусламжаас 600 мянга гаруй ам.долларыг Уханийн вирус судлалын хүрээлэнд илгээж, сарьсан багваахайнаас хүнд халдварлах өндөр эрсдэлтэй коронавирусүүдийг тодорхойлж, тэднийг өөрчлөх судалгаа хийлгэж байсан гэнэ.

Гэвч энэ мэдээллийг АНУ-ын халдварт өвчин судлаач, цар тахлын эсрэг үйл ажиллагааны ахлагч Энтони Фаучи үгүйсгэж, Барууны хэвлэлүүд огт дурсалгүй чимээгүй өнгөрчээ.

“Intercept” агентлагийн нийтлэлд цар тахал дэгдэхээс өмнө маш олон эрдэмтэд энэ төрлийн туршилт, судалгаа тооцоолохын аргагүй өндөр аюул дагуулж болзошгүй хэмээн санаа зовниж, анхааруулж байснаа дурдаж, хэд хэдэн эрдэмтдийн байр суурийг хавсаргажээ.

Бичиг баримтуудад бүртгэсэн мэдээллүүдээс харахад, сарьсан багваахайнаас хүнд халдах өндөр эрсдэлтэй коронавирусүүдийг судалж, өөрчлөхөд зориулсан буцалтгүй тусламж 2014-2019 онд маш идэвхтэй үргэлжилж байжээ. Гэвч Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2020 онд буюу цар тахал дэгдсэний дараа дээрх санхүүжилтийг цуцалсан аж.

Харин АНУ-ын эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн харьяа харшил, халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн ерөнхийлөгч доктор Энтони Фаучи өмнө нь энэ талаар асуудал сөхөгдөж эхлэхэд эрс үгүйсгэж, “АНУ хэзээ ч Ухань хотын лабораторийг санхүүжүүлж байгаагүй. Одоо ч санхүүжүүлдэггүй. Конгресст худал хэлж, хүн гүтгэх бол гэмт хэрэг шүү!” гэж анхааруулж байсан билээ.

Эх сурвалж: INTERCEPT RT.COM

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022