Макс Жонсонтой Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзах уу? | DAAM.MN

10/09/2021 588
Английн ерөнхий сайд Борис Жонсоны дүү Макс Жонсон өчигдөр Монголд иржээ. Тэрбээр гурван жилийн өмнөөс “Засагчандмань” компанийнханд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд алдсан.
сонин mn
Манай хууль хяналтын байгууллагынхан “Засагчандмань” компанийн эзэд, удирдлагуудад “бусдыг залилан мэхэлсэн” гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэвч хэргийг шалгаж байх үед “Засагчандмань” компанийн эзэн Д.Буянтогтох нэр бүхий шүүгчийн туслалцаатайгаар хил давж зугтсан. Мөн түүний эхнэр П.Инж-Улбаа сураггүй болсон. Өдгөө цагдаагийн байгууллага тэднийг эрэн сурвалжилж байна.
Харин Макс Жонсоны болон хөрөнгө оруулагчдын зүгээс “…Монгол Улсын шүүхийн шийдвэрээр хохирол, нөхөн төлбөрөө ойрын хугацаанд авна гэдэгтээ итгэлтэй байна. Монгол Улсын шүүх нь хараат бус бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдад шударга байж чадахаа харуулах нь хамгийн чухал” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Макс Жонсоныг хүлээн авч уулзана гэсэн мэдээлэл байна. Макс Жонсоныг хүлээж авч уулзах нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс улс төрийн эр зориг шаардсан явдал болох юм. Яагаад гэвэл, иргэдэд нь хөрөнгөө алдсан гадаадын хөрөнгө оруулагчтай уулзсан Ерөнхий сайд ямар хандлага илэрхийлж, юу ярих нь гадаад, дотоодгүй олон нийтийн, ялангуяа хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022