Монголын соёл, монгол ахуйг сурталчлах арга хэмжээг зохион байгуулахаар болов | DAAM.MN

10/09/2021 463
ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломатын академийн удирдлагууд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд  энэ сарын 9-нд зочлов.
Энэ үеэр Элчин сайд Д.Даваа, Дипломатын академийн ректор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор А.В.Яковенко нар уулзаж, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцав.
Сүүлийн жилүүдэд олон улс судлал, гадаад харилцааны мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх чиглэлд 80 гаруй жилийн туршид  тэргүүлэн ажиллаж байгаа ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломатын академид суралцах Монгол оюутнуудын тоо тасралтгүй нэмэгдэж байгаад Элчин сайд Д.Даваа сэтгэл нэн хангалуун байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж, цаашид ч монголын боловсон хүчнийг шинээр бэлтгэх болон дипломатуудыг давтан сургалтад хамруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгов.
Манай академи мэргэжлийн дипломат боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах чиглэлд ихээхэн туршлага хуримтлуулсан, энэ чиглэлд тэргүүлэх сургуулиудын нэгэнд зүй ёсоор тооцогддог гэж ректор А.В.Яковенко уулзалтын үеэр хэллээ.
Тэрбээр, “Манай академи монголын мэргэшсэн дипломатуудыг бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулахаас гадна Монголын түүх, соёл болон Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, боломжийг сурталчлах нэгэн талбар болох боломжтой” хэмээн тэмдэглэв.
Элчин сайд, ректор нар харилцан үг хэлсний дараа ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлж болох ажлын талаар ярилцаж, эхний ээлжинд энэ 9 дүгээр сард багтааж Элчин сайдын яаманд Дипломатын академийн оюутан сонсогч нарт Монголын соёл, монгол ахуйг сурталчлах, Монголын төрийн ёслолын дэг жаягийг таниулах арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцов.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022