Япон улсад “Эта” хувилбарын анхны тохиолдлууд илэрчээ | DAAM.MN

10/09/2021 1004

ТОКИО. /Kyodo/. Японд коронавирусний “Эта” хувилбарын 18 тохиолдол илэрснийг тус улсын Эрүүл мэндийн яам пүрэв гарагт мэдээлжээ. Улсын хэмжээнд уг хувилбараар халдварласан анхны тохиолдлууд бүртгэгдэж буй нь энэ юм.

“Эта” хувилбар 12 дугаар сараас хойш олон оронд илрээд байгаа юм. Мөн Энэтхэгт анх илэрсэн “Каппа” хувилбараар энэ сарын 3-ны байдлаар Японд 19 хүн халдварласан байна.

Тухайлбал, зургаадугаар сард Японы төв нутгийн Миэ мужид “Каппа” хувилбараар тусгаарлах байрнаас гадна халдварласан нэг тохиолдол илэрчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд эдгээр хоёр хувилбарын аль алийг нь анхааралтай ажиглах хувилбаруудын ангилалд оруулаад байгаа юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ | Даам.мн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИК

01/07/2022

“Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурлаа | Даам.мн

2022 оны эхний хагаст цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрб

01/07/2022

Хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ | Даам.мн

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгааг

01/07/2022