Жo Байден вакцинжуулалтын хамрах хүрээг өргөжүүлэх шинэ төлөвлөгөө баталжээ | DAAM.MN

10/09/2021 556

ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусний вакцинжуулалтын хамрах хүрээг өргөжүүлэх талаар тусгасан шинэ төлөвлөгөө баталснаа пүрэв гарагт мэдэгдлээ.

Тэрбээр шинэ төлөвлөгөө нь “илүү олон америкчуудыг вакцинжуулах”, “олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнд саад болж буй хүмүүстэй тэмцэх” зорилготой болохыг онцолсон байна. “Миний төлөвлөгөөнд мөн шинжилгээний тоог нэмэгдүүлэх, манай улсын эдийн засгийг хамгаалах, сургуулийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг илүү их хангах талаар тусгасан” гэж Америкийн засаг захиргааны тэргүүн хэлжээ.

АНУ-ын удирдагчийн цохон тэмдэглэснээр, уг төлөвлөгөөнд “зургаан чиглэлээр арга хэмжээ авах” талаар тусгасан байна. “Эдгээр арга хэмжээг бүрэн дүүрэн үр дүнтэй хэрэгжүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ хэрэв бид хэрэгжүүлбэл ирэх саруудад вакцин хийлгээгүй америкчуудын эзлэх хувийг эрс бууруулж, эмнэлэгт хэвтэх, нас баралтын үзүүлэлт буурч, хүүхдүүд маань амар тайван сургуульд сурах бол, компаниуд үйл ажиллагаагаа үргэлжлүүлснээр эдийн засаг бэхэжнэ гэж эрдэмтэд үзэж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Жон Хопкинсийн Их сургуулийн мэдээллээр, АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдварын 40.5 сая гаруй тохиолдол илэрч, 653 800 гаруй хүн нас баржээ. Тус улс эдгээр үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын дунд нэгдүгээрт бичигдсэн хэвээр байгаа юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Монголын хүннү рок “The Hu” хамтлаг Европ дахь аялан тоглолтоо эхэллээ |Даам.мн

Монголын хүннү рок "The Hu" хамтлаг Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард

29/06/2022

Оросын сөрөг хүчний сүүлчийн удирдагчдын нэг Илья Яшин Даваа гаригт баривчлагджээ |Даам.мн

Оросын сөрөг хүчний сүүлчийн удирдагчдын нэг Илья Яшин Даваа гаригт баривчлагджээ. Тэрбээр Москвагий

29/06/2022

Хамгийн өндөр настай ихэр эгч дүүс ням гаригт төрсөн өдрийнхөө өмнө уулзсан байна |Даам.мн

Их Британийн хамгийн өндөр настай гэгддэг ихэр эгч дүүс 102 насны төрсөн өдрөө бясла

29/06/2022