Энэ сарын 13-наас томуугийн вакцинжуулалт эхэлнэ | DAAM.MN

10/09/2021 662

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлтсийн дарга Б.Баярболд томуугийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын 10 хоногийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Жил бүрийн есдүгээр сард ЭМЯ-наас дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд томуугаас сэргийлэх хүрээнд есдүгээр сарын 13-22-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Өмнөх жилүүдэд томуугийн вакцинжуулалт аравдугаар сарын сүүл үеэс эхэлдэг байсан бол энэ жил есдүгээр сарын дундаас эхлэхээр боллоо.

Манай улс жилд дунджаар 100 мянган хүн тун томуугийн вакцин хүлээн авч, иргэдээ дархлаажуулдаг байсан бол энэ жил тоог нь хоёр дахин нэмэгдүүлж татан аваад байна.

Томуугийн эсрэг вакциныг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь зохион байгуулах үүрэг, чиглэлийг ЭМЯ-наас хүргүүлэн ажиллаж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022