Ким Жөн Ун БНАСАУ-ын өмнөх удирдагчдын бунханд зочилжээ | DAAM.MN

10/09/2021 958

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун улс байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан өөрийн өвөө болох улсын үүсгэн байгуулагч агсан Ким Ир Сен болон эцэг, улсын удирдагч агсан Ким Жөн Ирийн бунханд зочилсон талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнөөдөр мэдээлэв.

“Ким Жөн Ун болон түүний эхнэр Ри Соль Жу нар Кымсусан Нарны ордонд хүндэтгэл үзүүллээ” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ. Энэхүү бунханд улсын өмнөх удирдагчдын шарил хадгалагдаж буй юм.

“Ерөнхийлөгч болон удирдагч агсны нойрсож буй танхимуудад Ерөнхий нарийн бичгийн дарга болон түүний гэргий нар жинхэнэ ард түмний, хөгжин цэцэглэсэн социалист улсыг байгуулж, түүнийгээ ирээдүй хойч үедээ өвлүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан агуу удирдагчдад үүрдийн сайн сайхныг хүсэн ерөөлөө” гэж “KCNA” агентлаг мэдээлжээ.

Ри Соль Жугийн хувьд Солонгосын Ардын армийн томоохон анги нэгтгэлийн алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн урлагийн тоглолтыг үзэж сонирхсоноосоо хойш дөрвөн сар орчмын дараа ийнхүү олны өмнө ил гарч ирсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Шведийн Oumph! компани “Хүний махан бургер” үйлдвэрлэжээ | Даам.мн

Шведийн ургамлын гаралтай хиймэл мах үйлдвэрлэгч Oumph! компани зах зээлийг өөртөө татахын тулд этгэ

04/07/2022

Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Вүүдтэй ярилцлаа | Даам.мн

Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Вүүдтэй ярилцлаа. - Дэлхий даяар ковид-19 цар тахал, экспо

04/07/2022