Бейонсе, Жэй-Зи нар “Tiffany & Co.” брэндтэй хамтран тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ | DAAM.MN

10/09/2021 674

НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын нэрт дуучин Бейонсе болон түүний нөхөр Жэй-Зи нар “About love” кампанит ажил эхлүүлснийхээ дараа өөрсдийн “BeyGOOD” болон “Shawn Carter” сангаар дамжуулан Америкийн тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлийн компани болох “Tiffany & Co.”-той хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.

Тодруулбал, тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Пенсильван муж улсын Линкольний Их Сургууль, Виржини муж улс дахь Норфолкийн Их Сургууль, Хойд Каролина дахь Беннетт коллеж, Арканзасын Их Сургууль, Охайо муж улсын Их сургууль зэрэг хувийн болон улсын сургуулиудад урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад нийт хоёр сая ам.долларын сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болжээ.

“Линкольний Их Сургуулийг энэхүү гайхалтай хөтөлбөрт хамруулсан явдалд Бейонсе, Жэй-Зи нарт эн тэргүүнд талархсанаа илэрхийлье. Мөн “Shawn Carter” болон “BeyGOOD” сан, “Tiffany & Co.” компанид талархаж буйгаа дахин илэрхийлье. Манай сургууль урлаг, хүмүүнлэгийн ухааны аливаа ажлыг дэмжих зорилтыг эн тэргүүнд тавьдаг билээ. Энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь тэдний хичээлдээ бүрэн хамрагдах боломжийг илүүтэйгээр нэмэгдүүлэх болно” гэж тус сургуулийн захирал, доктор Бренда А.Аллен мэдэгдэлдээ дурджээ.

Дэлхийн алдартай хосуудын хувьд өмнө нь өнгөт арьстнуудыг хамруулах зорилготой их, дээд сургуулиудыг дэмжиж байсан түүхтэй юм.

Тухайлбал, Бейонсе 2018 онд болсон “Coachella” хөгжмийн наадмын үеэр болон өөрийнхөө нэрэмжит “BeyGOOD” сангаараа дамжуулан өнгөт арьстнуудыг хамруулах зорилготой их, дээд сургуулиудын оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ | Даам.мн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИК

01/07/2022

“Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурлаа | Даам.мн

2022 оны эхний хагаст цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрб

01/07/2022

Хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ | Даам.мн

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгааг

01/07/2022