Гадаадад зорчих иргэд PCR шинжилгээ заавал өгнө | DAAM.MN

10/09/2021 593

Гадаад улс руу зорчиж байгаа 2-оос дээш насны бүх хүн очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн оронд буух хугацаанаасаа 24-48 цагийн дотор COVID-19 илрүүлэх PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгөхийг шаардаж байгаа аж. 

Түүнчлэн гадаадад зорчих иргэдэд дараах зүйлсийг УОК-ын шуурхай штабаас анхаарууллаа. 

  • Коронавирус илрүүлэх молекул биологийн шинжилгээг нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд ХӨСҮТ-ийн лабораторийн шинэ байранд өгнө.
  • Шинжилгээ өгөх иргэн гадаад паспортын хуулбарыг авч очно.
  • Шинжилгээний төлбөр 50,000 төгрөгийг шинэ лабораторийн байрны урд талын дунд хаалгаар орж кассанд тушаана.
  • Төлбөрөө тушаасны дараа шинэ лабораторийн байрны зүүн урд хаалгаар орж, сорьц авах хэсэгт шинжилгээ өгнө.
  • Шинжилгээний хариуг тухайн өдрийн 22.00-24:00 цагийн хооронд англи хэл дээрх маягтаар ХӨСҮТ-ийн 1а байрны амбулаторийн хойд хаалгаар орж, нэг давхарт ирж авна.
  • Шинжилгээний хариугаа авахдаа өөрийн мэдээллээ шалгаж авна уу.

Гадаадад зорчих иргэд PCR шинжилгээ заавал өгнө

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022