Гавьяат тамирчин М.Уранцэцэг дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдлээ | DAAM.MN

10/09/2021 793

Олон улсын жүдо бөхийн холбооноос эмэгтэйчүүдийн чансааг шинэчлэн гаргалаа. Эмэгтэйчүүдийн -48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг 5704 оноогоор дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдлээ. Түүний жинд дэлхийн чансааг олимпийн аварга Косовогийн Дистриа Красники тэргүүлсэн байна. Мөн ОУХМ Г.Наранцэцэг 23-т эрэмбэлэгджээ. Энэ жингийн шилдгүүдийн нэг Г.Отгонцэцэг 44 дүгээр байрт жагслаа. -52 кг-д Францын Амандине Бущард тэргүүлсэн. Манай улсын тамирчин ОУХМ Л.Сосорбарам 15-д, Б.Хорлоодой 27-д жагссан байна. -57 кг-д Канадын Жессика Климкайт тэргүүлж, олимпийн аварга Нора Кжакова хоёрдугаар байранд бичигджээ. Гавьяат тамирчин Д.Сумъяа 28 дугаар байрт жагссан юм. -63 кг-д олимпийн хошой аварга Францын Клариссе Агбегнену тэргүүлсэн бол ОУХМ Б.Ганхайч 23-т эрэмбэлэгдсэн байна. -70 кг-д Хорватын Барбара Матич тэргүүлжээ. Манай улсын жүдоч Ц.Батцэцэг 98-д, Ц.Энхчимэг 99-д бичигдлээ. -78 кг-д Германы Анна Мариа Вагнер чансааг тэргүүлж, манай улсын ОУХМ О.Мөнхцэцэг 46-д жагслаа. +78 кг-д Францын Романо Дико тэргүүлсэн юм. Манай улсын тамирчин Э.Гандиймаа 70-д эрэмбэлэгдсэн байна. Энэ удаагийн чансаанд Япон улсын нэг ч тамирчин жингээ тэргүүлээгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022