Хийлийн аялгуугаар түймрээс зугтан түгжирч буй иргэдийг тайвшруулсан өвгөн | DAAM.MN

10/09/2021 477

Калифорнид ассан түймэр Өмнөд Тохое нуур хотын зарим хэсэгт нэвтэрснээр хэдэн мянган иргэд гэр орноо орхин зугтахад хүрсэн байна. Эрүүл энх, амьд үлдэхийн тулд машиндаа багтах эд хогшлоо авч, гэр орноо орхин одож буй иргэд зам дээр удаан хугацаанд хөдөлгөөнгүй зогсож, тэнгэрээс үнс цас шиг орохыг хараад суух сэтгэлийн асар их дарамттай, стресстэй байсан гэнэ.

Гэвч хотоос гарах гэсэн иргэдийн урсгал замын түгжрэл үүсгэж, автомашинууд хоёр цаг гаруй хугацаанд хөдөлгөөнгүй зогссон гэнэ.Харин тэдний нэг, өвгөн хийлч Мел Смодерс машинаасаа бууж, хүмүүсийн стрессийг бага ч гэсэн нимгэлэхээр шийдсэн байна.

Цахим орчинд нийтлэгдсэн зарим дүрс бичлэг дээрээс харахад буурал үстэй Смодерс шар жийп машинаа налан зогсоод, урын сангаасаа ая барьж, иргэд түүнд баяр хүргэж байгаа харагдана.

Түүний хөгжим зарим жолоочийн сэтгэлийг хөдөлгөж, талархал хүлээсэн бол зарим нь Смодерсийг Титаник кинон дээр онгоц живэх үед хөгжмөө тоглосоор байдаг хөгжимчидтэй адилтган харжээ.

Эх сурвалж: UNILAD

Холбоотой мэдээ

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ | Даам.мн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИК

01/07/2022

“Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурлаа | Даам.мн

2022 оны эхний хагаст цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрб

01/07/2022

Хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ | Даам.мн

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгааг

01/07/2022