ЭМД: Долоон хүний эмчилгээний зардлыг буцаан олгожээ | DAAM.MN

10/09/2021 781

Даатгуулагч иргэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан ЭМБ-аас тусламж, үйлчилгээг авахдаа ЭМД-ын сангаас төлбөрийн хөнгөлөлт эдэлдэг.

Ингэхдээ өвчтөний түүх дээр бичигдсэн тусламж, үйлчилгээний зардлыг өөрөөс гаргасан тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д заасны дагуу тухайн эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлсэн төлбөрийн баримтыг хавсарган өргөдөл гарган тусламж, үйлчилгээний зардлыг 30 хоногт буцаан авах боломжтой байдаг.

Энэ хүрээнд Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний хоёрдугаар төв коронавируст халдварын батлагдсан тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байхдаа эмчлэгч эмч нь Ремдесивир тариаг хэрэглэх шаардлагатай гэсний дагуу өөрийн зардлаар худалдан авч эмчилгээндээ хэрэглэсэн нэр бүхий долоон үйлчлүүлэгчийн 3,745,280 төгрөгийн буцаан олголтыг тус эмнэлгээс даатгуулагчдад олгожээ.

Өөрөөр хэлбэл, ЭМД-ын тухай хуулийг хэрэгжүүлж, ЭМДЕГ-аас тавьсан шаардлагыг шуурхай шийдвэрлэн иргэн, даатгуулагчийг хохиролгүй болгон ажилласан байна.

Цаашид ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагууд өвчтөний түүхэнд бичигдсэн эм, тариаг иргэнээс өөрөөр нь гаргуулсан тохиолдолд ЭМД-ын тухай хуульд заасны дагуу буцаан олголтыг хуулийн хугацаанд шийдвэрлэж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зөвлөлөө.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022