
Шинэ коронавирүсийн халдвартай Франц улсын иргэнд хоол хүргэсэн KFC-ийн ажилтан өнөдөр хэмд халуурч эхэлсэн талаарх мэдээлэл сошиал орчинд тархсан. Тэгвэл уг мэдээллийг албаныхан үгүйсгэсэн байна. Одоогоор Франц иргэний явсан газруудын маршрутыг гаргаж, ариутгах арга хэмжээг авч эхлээд байна. Улмаар Франц иргэнтэй ойрын хавьталд орсон иргэдийн нэрсийг гаргаж, тусгаарлах арга хэмжээг шуурхай авч эхлээд байгаа юм.