УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Ногоон алт – малын эрүүл мэнд” төслийн хаалтын арга хэмжээнд оролцов | DAAM.MN

11/09/2021 529
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн өнөөдөр (2021.09.10) “Ногоон алт – малын эрүүл мэнд” төслийн үр дүнг хүлээлгэн өгөх цахим арга хэмжээнд оролцож, үг хэлэв.
сонин mn
Тэрбээр, “Ногоон алт – малын эрүүл мэнд”  төсөл өнөөдөр мал аж ахуйн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлсэн Малын эрүүл мэндийн тухай хууль болон Малын генетик нөөцийн тухай хуулийг боловсруулахаас эхлэн бэлчээрийн менежментийг сайжруулах, мал эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, малчдын амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх, цаашлаад монгол малын гаралтай түүхий эдийн үнэлэмжийг дэлхийд таниулан сурталчлах хүртэл Монгол Улсын мал аж ахуйн салбарын чадавхыг бүрдүүлэхэд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийг амжилттайгаар хэрэгжүүлж ирсэн баялаг түүхийг бий болгосон. “Ногоон алт” төслөөс хэрэгжүүлсэн бүхий л үйл ажиллагаа нь монгол малыг эрүүлжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, зах зээлийн шинэ боломжийг бий болгох, түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, улмаар малчдын амьжиргаа, орлогыг нэмэгдүүлж, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг бүрдүүлэхэд чиглэж байсан. Энэ төслийн хүрээнд ХАА-н салбарт гаргасан үр дүнгүүд, загвар сумд, төслүүд нь бидний мал аж ахуйн салбарт хийх үйл ажиллагаандаа жишиг загвар, алсын хараа болгон хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Швейцарын хөгжлийн агентлагийн санаачлагаар хэрэгжүүлсэн “Ногоон алт – малын эрүүл мэнд” төсөл Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн төсөл болсон. Энэ ч үүднээс хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан “Ногоон алт – малын эрүүл мэнд” төслийн хамт олондоо, “Швейцарийн Хөгжлийн Агентлагт чин сэтгэлийн халуун талархалыг Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа илэрхийлье гэв.
2004 оноос хойш малчдын анхан шатны байгууллага болох бэлчээр ашиглагчдын бүлгүүдийг бэлчээрийн нөөцийг тогтвортой ашиглах, эдийн засгийн боломжийг сайжруулах чиглэлээр дэмжин ажиллах хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагаас “Ногоон алт – малын эрүүл мэнд” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд 9,8 сая Швейцарь франкийн санхүүжилт хийгдэж, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Архангай, Баянхонгор аймгийн 75 мянга гаруй малчин өрх уг төсөлд хамрагдсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022