АНУ-ын тусгай төлөөлөгч Японд айлчилна | DAAM.MN

11/09/2021 583

ВАШИНГТОН. /Yonhap/. БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тэргүүтэй асуудлуудын талаар БНСУ, Японы төлөөлөгчидтэй хэлэлцэхээр Японд ирэх долоо хоногт айлчилна гэж Төрийн департамент баасан гарагт мэдээлжээ.

Сун Ким БНАСАУ-ын асуудал хариуцсан БНСУ-ын төлөөлөгч Но Кю Дуктай Сөүл, Вашингтон хотноо өнгөрсөн сард уулзсаныхаа дараа ийнхүү Японд айлчлах гэж буй юм. Төрийн департаментын мэдээлснээр, АНУ, БНСУ-ын төлөөлөгчид Токио хотноо дахин уулзана.

“АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким Японы нийслэл Токио хотноо есдүгээр сарын 13-15-нд айлчилна. Тэрбээр Японы Ази, далайн орнуудын асуудал хариуцсан дарга Такэхиро Фүнакоши, Солонгосын хойг, аюулгүй байдлын асуудлын асуудал хариуцсан БНСУ-ын тусгай төлөөлөгч Но Кю Дук нартай гурван талт уулзалт хийнэ” гэж уг мэдэгдэлд дурджээ.

Талууд хамгийн сүүлд зургаадугаар сард Сөүл хотноо уулзсан юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022