
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 366 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т, Ө-51°16’48.0″, У-100°16’12.0″/ есдүгээр сарын 10-ны өдрийн 07:34 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 07:41 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай тухайн нутгийн иргэд мэдээлжээ.