В.Путин Онцгой байдлын сайдын үүрэг гүйцэтгэгчийг томилжээ | DAAM.MN

11/09/2021 453

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар Онцгой байдлын сайдын үүргийг тус яамны тэргүүн дэд сайд, хурандаа генерал Александр Чуприян түр орлон гүйцэтгэхээр болжээ.

“Иргэний хамгаалал, онцгой байдал, байгалийн гамшгийн уршгийг арилгах яамны сайдын үүргийг Чуприян Александр Петрович түр орлон гүйцэтгэнэ” гэж баасан гарагт нийтэлсэн зарлигт тэмдэглэсэн байна.

Онцгой байдлын сайд Евгений Зиничев Норильск хотод үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан талаар тус яам есдүгээр сарын 8-ны лхагва гарагт мэдэгдсэн юм. Тэрбээр 55 настай байжээ.

Тийнхүү Онцгой байдлын сайдын үүргийг тэргүүн дэд сайд түр орлон гүйцэтгэхээр болж байна. Хурандаа генерал А.Чуприяны хувьд 2018 оны зургаадугаар сараас хойш энэхүү албыг хашиж буй ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022