Афганистаны паралимпын тамирчид Францад очжээ | DAAM.MN

11/09/2021 507

ПАРИС. /NHK/. Токиогийн Паралимпын наадамд оролцсон Афганистаны хоёр тамирчин Францад очжээ. Тэд Японыг орхин явсныхаа дараа хаана очсон нь тодорхойгүй байсан юм.

Баасан гарагт Францын Спортын сайд Роксана Марачинянугийн мэдээлснээр, уртын харайлтын эрэгтэй тамирчин Хоссайн Расули, таеквондогийн эмэгтэй тамирчин нар Францад байрлаж байгаа ажээ.

Афганистанд “Талибан” хөдөлгөөн хяналтаа тогтоосонтой холбоотойгоор тамирчид улс орноо аюулгүй орхин явахад хүндрэлтэй болсон тул тамирчид Токиогийн Паралимпын наадамд оролцохгүй байхаар шийдвэрлэээд байсан юм.

Гэвч тэд Паралимпын наадам албан ёсоор эхэлснээс хойш буюу наймдугаар сарын эцсээр Францаар дамжин Японд хүрэлцэн ирсэн юм. Тэд Токиогоос Парис руу даваа гарагт хөдөлсөн ч түүнээс хойш хаашаа явсан нь тодорхойгүй байжээ.

Р.Марачиняну хэвлэлийн бага хурлын үеэр, тамирчдаас цаашид хэрхэх хүсэлтэй байгааг нь, мөн Францад үлдэх бодолтой байгаа эсэхийг нь лавлана гэдгээ мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр тамирчдын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах нь тэдэнд болон ар гэрийнхэнд нь аюул учруулж болзошгүй тул болгоомжтой хандана хэмээн нэмж хэлжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ | Даам.мн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИК

01/07/2022

“Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурлаа | Даам.мн

2022 оны эхний хагаст цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрб

01/07/2022

Хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ | Даам.мн

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгааг

01/07/2022