Увс аймгийн Улаангом сумын цэцэрлэг, яслийг түр хугацаанд хаажээ | DAAM.MN

11/09/2021 517

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас өчигдөр/2021.09.10/ захирамж гарган, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоож буйг мэдэгдлээ.

Тус сумын Засаг даргын тамгын газрын захирамжид “Улаангом сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд хийгдсэн тандалт судалгаагаар Covid-19 халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг 2021 оны есдүгээр сарын 26-ны өдрийг дуустал түр хугацаанд хойшлуулсугай” гэжээ.

Цар тахлын улмаас танхимын сургалтаас цахимд шилжсэн цэцэрлэг орон нутагт 112, нийслэлд 18 байна. Ерөнхий боловсролын сургуулийн тухайд орон нутагт бүрэн цахимд шилжсэн 28, нийслэлд 13 сургууль байгаа аж.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022