Мьянмарын иргэд НҮБ-ын чуулганыг угтан жагсжээ | DAAM.MN

13/09/2021 367
НЕЙПИДО. /NHK/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган мягмар гарагт эхлэх гэж буйтай холбогдуулан Мьянмарын иргэд улсынхаа цэргийн дэглэмийн эсрэг холбогдох шийдвэр гаргахыг олон улсад уриалан дэлхий даяар жагсжээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр 10 гаруй оронд ийм жагсаал өрнөж, цэргийн хунтыг эсэргүүцэн Үндэсний нэгдлийн засгийн газрыг /NUG/ хүлээн зөвшөөрөхийг олон улсад уриалжээ. Ардчиллыг дэмжигч бүлгүүдээс бүрдсэн энэхүү засгийн газар нь эрх мэдлээ алдсан Төрийн зөвлөх Аун Сан Су Чиг дэмжиж буй ажээ.
Мьянмарын цэргийхэн хоёрдугаар сард төрийн эргэлт хийж, засгийн эрхийг гартаа оруулсан юм. Түүнээс хойш цэргийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаал орон даяар өрнөж байгаатай зэрэгцэн цэргийнхэн жагсаалыг хүчээр таслан зогсоохыг оролдсоор байна. Хүний эрхийг хамгаалах нэгэн холбооны мэдээлснээр, амиа алдсан хүний тоо 1000 давсны дунд хүүхдүүд ч мөн багтаж байжээ. Үүний зэрэгцээ 8000 гаруй хүн баривчлагдсан байна.
Японы нийслэл Токио хотод ням гарагт болсон жагсаалд 1400 орчим хүн оролцжээ. Тэд “Мьянмарыг чөлөөл” хэмээн хашхирч, цэргийн дэглэмийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн гурван хуруугаа гаргаж байв. Энэхүү жагсаалд голчлон Мьянмарын залуу иргэд болон тэднийг дэмжиж буй Японы иргэд оролцжээ.
Тэд Мьянмарт эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн НҮБ-ын их сургуулийн өмнө нэг мөч чимээгүй зогсон хүндэтгэл илэрхийлсэн байна. Мөн жагсагчдын төлөөлөгчид Үндэсний нэгдлийн засгийн газрыг хүлээн зөвшөөрөхийг НҮБ-ээс хүссэн хүсэлтийг их сургуулийн ажилтанд хүлээлгэн өгчээ.
Үндэсний нэгдлийн засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Дува Лаши Ла өнгөрсөн долоо хоногт цахимаар мэдэгдэл хийх үеэрээ цэргийн дэглэмийг эсэргүүцэхийг Ардын батлан хамгаалах хүчинд уриалжээ. Энэ нь зэвсэглэсэн иргэд, угсаатны цөөнхийн тэмцэгчдээс бүрдсэн хүчин ажээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022