
Дуучин Бритни Спирс олон жил хамтран амьдарч байгаа Сэм Асгаритайгаа сүй тавьжээ. Дуучин бүсгүй өөрөөсөө 13 насаар дүү Сэм Асгари гэх залуутай 2016 оноос үерхэх болсон билээ. Тэрээр сүйн бөгж зүүсэн дүрс бичлэгийг инстаграм хуудастаа оруулан энэ тухайгаа олон нийтэд зарласан байна. “Би үнэхээр жаргалтай байна. Удахгүй бид хуримаа хийнэ” хэмээн инстаграммдаа бичжээ.
Сүйт залуу Сэм Асгари мөн өөрийнхөө инстаграм хуудаст Бритнитэй бөгж солилцон үнсэлдэж байгаа зургаа оруулжээ. Менежер Брэндон Коэн нь People сэтгүүлд ярилцлага өгч, тэдний сүй тавьсныг баталсан байна. “Хосууд олон жилийн харилцаагаа албан ёсны болгож өнөөдөр олон нийтэд зарлаж байна” гэж тэрээр өгүүлжээ.