
Төрийн ордонд болж буй төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын үеэр Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням 10 тэрбум төгрөгийн өртөгтэй Арбидол эмийг устгах нөхцөл байдал үүсээд байгаа тухай ярьсан. Тодруулбал, эм импортлогч байгууллагууд одоогоор 3.9 тэрбум төгрөгийн Арбидолыг татан авч, цаашид их хэмжээгээр оруулж ихээр гэрээ хийгээд байжээ. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Арбидол эмийг ковид-19-ийн эмчилгээнээс хассанаар эмийн нөөц бүрдүүлэхэд зарцуулсан 10 тэрбум төгрөг салхинд хийсэх болоод байгааг хэлсэн юм.
Тэгвэл эл асуудалд Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар хийж “Арбидол эмийг коронавирусийн халдварын эмчилгээнээс хасаагүй. Зөвхөн өвөрмөц эмчилгээний удирдамжаас хассан байгаа” гэлээ.