Умард Солонгос алсын тусгалтай далавчит пуужин туршжээ | DAAM.MN

13/09/2021 405

БНАСАУ алсын тусгалтай далавчит пуужин туршсан талаар Солонгосын мэдээллийн төв агентлаг дамжууллаа. Бямба, ням гарагт болсон пуужингийн туршилтад тус улсын өндөр албан тушаалтнууд оролцож, 1500 км зайг туулсан пуужин байгаа амжилттай устган, Умард Солонгосын усан хилийн дотор унасан гэж төрийн мэдээлэлд дурджээ.

АНУ-д төвтэй Карнеги сангийн ахлах судлаач Анкит Панда “Энэ туршилт Умард Солонгос стратегийн далавчит пуужинтай болсныг гэрчилж байна” хэмээн Ройтерс агентлагт ярьжээ.

БНАСАУ далавчит пуужингаар тээвэрлэх бага оврын цэнэгт хошуу бүтээхэд шаардлагатай технологийг эзэмшсэн эсэх нь тодорхойгүй байгаа ч энэ оны эхээр удирдагч Ким Жон Ун  жижиг бөмбөг бүтээх нь дээд зорилт хэмээн мэдэгдэж байсан юм.

Өмнөд Солонгосын зүгээс пуужингийн туршилтын талаар байр сууриа илэрхийлээгүй байгаа ч даваа гарагт АНУ -тай хамтран нарийвчилсан дүн шинжилгээ хийж байгаа гэж мэдэгджээ.

Холбоотой мэдээ

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ | Даам.мн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИК

01/07/2022

“Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурлаа | Даам.мн

2022 оны эхний хагаст цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрб

01/07/2022

Хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ | Даам.мн

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгааг

01/07/2022