Өнөөдрөөс томуугийн вакциныг 2-11 насны хүүхдүүд, 65-аас дээш насны иргэд, архаг суурь өвчтэй хүмүүс болон жирэмсэн эхчүүдэд сайн дурын үндсэн дээр хийж эхэлж буй юм.
Тэгвэл томуугийн вакциныг өрхийн эрүүл мэндийн төв, харьяа сургууль, цэцэрлэгүүдээр хийнэ гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Томуугийн дархлаажуулалтыг өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш зохион байгуулах юм.