Э.Бадарууганд нэр хүндээс илүү луйврын эмнэлэг нь чухал | DAAM.MN

14/09/2021 1112
Сэтгүүлч Б.Отгон цахим хуудсаар дамжуулан Олимпын аварга, МУ-ын анхны боксин Э.Бадарууганд хандан ийнхүү бичжээ.
Э.Бадар-Ууганаа!!
Цорын ганц өмч болох нэр төрийг чинь үлдээе!!! Луйвардсан Спортын эмнэлгээ буцаагаад өгчих!!!
Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга нь Олимпийн хорооны өмчлөлд байсан Спортын эмнэлэгийг эхнэртээ аваад өгчихөж байгаа нь ашиг сонирхолын зөрчил биш үү?
Э.Бадар-Ууганд Монголын тамирчдын эрүүл мэнд эхнэр болоод хамтрагч Японтойгоо олох мөнгөнөөс нь дор гэж үү? Э.Бадар-Ууганы эхнэр Х.Азжаргалын гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Өөжинмед ” эмнэлэгийн өнөөдөр байрлаж байгаа 5 давхар байрыг Олимпийн хорооны газар дээр Олимпийн хорооны хөрөнгөөр “Тамирчны нөхөн сэргээх сувилал”-ын зориулалтаар барьсан. Олимп, дэлхийн уралдаан тэмцээнд бэлтгэж байгаа тамирчдын эрүүл мэндийг хамгаалах зорилготой. Харин 2011.06.10-ны өдөр тухайн үеийн МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн агсан өөрийнхөө удирдлага дор Захиргааны албаны даргаар ажиллаж байсан Б.Наранцэцэгт 1980 мкв талбайтай 5 давхар байрыг газрын хамт ямар ч төлбөргүй,бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн юм. Нэг мэдэхэд Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган энэ байранд эзэн суужээ. Э.Бадар-Ууган Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга болсон зорилго нь спортын эмнэлэгийг эхнэртээ авч өгөх байсан юм биш үү?
Э.Бадар-Ууган 2017 оны 3-р сард Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга болсон бол 2017 оны 11 сард “Өөжинмед” ХХК-ын хувь эзэмшигчээр Э.Бадар-Ууган,Япон улсын иргэн Като Кейчи нар улсын бүртгэлд бүртгүүлж,Гүйцэтгэх захирлаар нь Э.Бадар-Ууганы эхнэр Х.Азжаргалыг томилжээ. “Өөжинмед” ХХК нь ГАДААД ХУДАЛДААны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлжээ. “Өөжинмед”-ээс гадна “Өөжин ”ХХК-ыг мөн дээрхи хүмүүс хувааж эзэмшдэг байна.
Э.Бадар-Ууганд байгаа цорын ганц өмч чинь Олимпийн аварга гэх нэр төр юм бол эмнэлэг илүүц биз дээ. Нэр төрийг чинь өөрт чинь үлдээгээд луйвардсан эмнэлгээ харин Спортынхонд буцаагаад өгчих. Монгол хүн, Монгол тамирчид эрүүл байвал үр шилжүүлэн суулгахгүйгээр үр удмаа өөрөөрөө үлдээж чадна. Харин та нар шиг эдийн шуналтнуудаас болж Монгол хүний эрүүл мэнд доройтож, удмаараа устаж ч болох шүү дээ!!!
Эхнэрийнхээ эмнэлэгийн МАНААЧ хийж Олимпийн хороон дээр сэтэр зүүгээд суулгүй Спортын эмнэлэгийг тамирчдад эргүүлээд өгчих. Э.Бадар-Ууган аа!!
Ард түмний хайр хүндлэлийг чи эдийн шунал, эхнэрээсээ давахгүй өчүүхэн сэтгэлдээ ашиглахгүй ээ!!
Cпортын эмнэлгийг эздэд нь буцааж өгөхийг шаардаж байна. Та бүхэн дэмжиж байвал бас дуу хоолойгоо нэмэрлээрэй!!!
Сэтгүүлч Б.Отгон

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022